PHP
|  | |
| Парадигм | imperative, functional, object-oriented, procedural, reflective | 
|---|---|
| Гарсан он | 1995 он[1] | 
| Зохиогч | Rasmus Lerdorf | 
| Хөгжүүлэгч | The PHP Group | 
| Тогтвортой хувилбар | 7.0.2[2] (2016 оны 1 сарын 7) | 
| Төрөлжүүлэлт | Dynamic, weak | 
| Голлох хэрэгжүүлэлт | Zend Engine, HHVM, Phalanger, Quercus, Project Zero, Parrot | 
| Өөрт нөлөөлсөн | Perl, C, C++, Java, Tcl[1] | 
| Бусдад нөлөөлсөн | Hack | 
| Хэрэгжүүлэхэд хэрэглэсэн хэл | C | 
| Үйлдлийн систем | Cross-platform | 
| Лиценз | PHP License (most of Zend engine under Zend Engine License) | 
| Вэбсайт | php | 
PHP нь Script маягийн хэл ба ялангуяа HTML кодчилолд суурилж вэб хөгжүүлэлтэнд хэрэглэгддэг хэл юм. PHP-ийн ихэвчлэн нь вэб сервер дээр суурилагдан ажилладаг бөгөөд сервер дээр хөрвүүлэгдсэний дараа РНР кодоос HTML хуудас бүтээгдэн бидэнд харагддаг. РНР-ийн гайхамшигт чанар бол бүхий л вэб серверүүд ба бараг бүх л үйлдлий систем, платформ дээр ажилладаг. Дэлхий дээр РНР-г ашиглан хийгдсэн 20 сая вэб сайт, РНР-г дэмждэг нэг сая вэб сервер ажиллаж байна.
Түүх
[засварлах | кодоор засварлах]PHP гэдэг нь Personal Home Page гэсэн үгийн товчлол бөгөөд анх 1994 онд Common Gateway Interface binaries бүтээхийн тулд С хэл дээр Rasmus Lerdorf бичсэнээр түүх нь эхэлдэг. Тэрээр анх Perl хэлний script-д багахан өөрчлөлт оруулан өөрийн Personal HomeРage бүтээсэн байна. Энэхүү багажыг анх түүний вэб хуудсанд хичнээн хүн зочилж байгааг тоолон мэдээлэх зорилгоор хэрэглэжээ. Тэрээр эдгээр бинар кодуудаа PHP/FI бүтээх Form Interpreter хэмээн нэрлэж, илүү олон боломжуудаар хангаж өгсөн ба Өгөгдлийн сантай харьцах, динамик вэбийг бүтээх боломжтой болсон байна. Ингээд 1995 оны 6 сарын 8-д Lerdorf РНР-ийн release хувилбарыг олон нийтэд дэлгэн тависанаар РНР-ийн хөгжил эрчээ авчээ. Энэ release хувилбар нь РНР 2 нэртэй байсан ба өнөөгийн РНР-ийн үндсэн функцуудийг агуулж байжээ. Түүнд Perl-тэй адил төстэй хувьсагчууд, form handling ба HTML-тэй хамтран хэрэглэгдэх боломж байв. Бичиглэл(syntax) нь Perl-тэй төстэй талууд нэлээд байсан ч түүнийг бодвол хязгаарлагдмал, энгийн, илүү болхи байсан юм.
Хөгжүүлэгдсэн түүх
[засварлах | кодоор засварлах]| Өнгө | Утга | 
|---|---|
| Улаан | Хөгжүүлэлт зогссон | 
| Шар | Хамгаалалтын шинэчлэл | 
| Green | Алдаа болон хамгаалалтын шинэчлэл | 
| Blue | Шинэ боломжууд | 
| Хувилбар | Хөгжүүлж эхэлсэн огноо | Хэдий хүртэл[3] | Тэмдэглэл | 
|---|---|---|---|
| 1.0 | 1995-06-08 | PHP нэрийг хамгийн анх хэрэглэсэн.[4] | |
| 2.0 | 1997-11-01 | ||
| 3.0 | 1998-06-06 | 2000-10-20 | Энэ хувилбараас эхэл нэг биш олон хүн хөгжүүлж эхэлсэн. | 
| 4.0 | 2000-05-22 | 2001-01-23 | |
| 4.1 | 2001-12-10 | 2002-03-12 | ( $_GET,$_POST,$_SESSION, etc.)[5] хувьсагчуудыг танилцуулж эхэлсэн. | 
| 4.2 | 2002-04-22 | 2002-09-06 | |
| 4.3 | 2002-12-27 | 2005-03-31 | |
| 4.4 | 2005-07-11 | 2008-08-07 | phpizeболонphp-configскриптыг нэмж өгсөн. | 
| 5.0 | 2004-07-13 | 2005-09-05 | Zend Engine II -т шинэ обьектуудыг нэмж өгсөн.[6] | 
| 5.1 | 2005-11-24 | 2006-08-24 | |
| 5.2 | 2006-11-02 | 2011-01-06 | |
| 5.3 | 2009-08-14 | 2014-08-14 | |
| 5.4 | 2012-05-01 | 2015-09-03 | |
| 5.5 | 2013-06-20 | 2016-06-20 | Generators, Zend Optimizer+ | 
| 5.6 | 2014-08-28 | 2018-12-31 | |
| 7.0 | 2015-12-03 | 2018-12-03 | 
Бичиглэл
[засварлах | кодоор засварлах]Энэ хэл нь бичиглэлийн хувьд HTML блокууд дотор PHP-гийн <?php ?> эхлэл, төгсгөл блокуудыг нэмээд дотор нь кодоо бичнэ. Хуудас нь .htm биш .php өргөтгөлтэй байна. Одоогийн PHP хэл нь обьект хандлагат парадигмтэй. Жишээ нь:
<html>
<head>
<meta http-equiv="content-type" content="text/html; charset=utf-8">
</head>
<body>
<span>Би бол статик текст.</span>
<?php
$x=5;
print("Би бол PHP-ээр үүссэн динамик текст. x хувьсагчийн утга=%d",$x);
?>
</body>
</html>
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ 1.0 1.1 Lerdorf, Rasmus (2007-04-26). "PHP on Hormones – history of PHP presentation by Rasmus Lerdorf given at the MySQL Conference in Santa Clara, California". The Conversations Network. Татаж авсан: 2009-12-11.
- ↑ "PHP 7.0.2 Released". News Archive - 2016. php.net. 2016-01-07. Татаж авсан: 2016-01-18.
- ↑ http://php.net/eol.php
- ↑ History of PHP and related projects". The PHP Group. Retrieved 2008-02-25.
- ↑ "PHP: PHP 4 ChangeLog". The PHP Group. 2008-01-03. Retrieved 2008-02-22.
- ↑ "PHP: PHP 5 ChangeLog". The PHP Group. 2007-11-08. Татаж авсан: 2008-02-22.
