ChatGPT
| Хөгжүүлэгч(ид) | OpenAI |
|---|---|
| Анхны хувилбар | 2022 оны 11 сарын 30[1] |
| Тогтвортой хувилбар | 2025 оны 6 сарын 24[2]
|
| Engine |
|
| Платформ | Үүлэн тооцоолол платформ |
| Төрөл | |
| Лиценз | Эзэмшигчийн эрх бүхий программ хангамжийн үйлчилгээний лиценз |
| Вэб сайт | chatgpt |
ChatGPT (англи. Generative Pre-trained Transformer «Үүсгэгч, урьдчилан суралцсан трансформер» гэсэн утгатай англи үгний товчлол) - OpenAI компанийн хөгжүүлсэн Үүсгэгч хиймэл оюун ухааны чатбот юм. GPT-4o зэрэг Их Хэлний Загварууд (LLM) нь хүний адил бичвэр, дуу хоолой, дүрс зураг үүсгэх чадвартай[3][4] бөгөөд интернэтээр хайлт хийх, бусад хэрэглүүрүүд ашиглах, програм ажиллуулах гэх мэт даавгавруудыг гүйцэтгэж чадна.[5][6] Энэхүү систем нь янз бүрийн сэдэвтэй холбоотой янз бүрийн хэлээр, түүний дотор монгол хэл дээр асуултуудад хариулж, текст үүсгэх чадвартай.
2023 оны 3-р сарын 14-нд GPT-4 хэлний шинэ загвар гарсан бөгөөд ChatGPT Plus-ийн тестер болон төлбөртэй захиалагч-хэрэглэгчид ашиглах боломжтой. Шинэ хувилбарт хиймэл оюун ухаан нь зөвхөн текст төдийгүй зураг үүсгэх чадвартай (функцийг өөр OpenAI загвар - DALL-E-тэй харилцах замаар хэрэгжүүлдэг).
2025 оны 2-р сарын 27-нд OpenAI GPT-4.5-ыг гаргасан бөгөөд энэ нь ChatGPT Pro-гийн захиалагчид ашиглах боломжтой болсон. 2025 оны 3-р сарын 5-нд GPT-4.5 нь ChatGPT Plus захиалагчдад мөн хэрэглэх боломжтой болсон.
Одоо цагт хөрөнгө оруулалт ихээр татаж, олны анхааралд өртөөд буй хиймэл оюуны (AI) тэсрэлтийг хурдасгасан том хүчин зүйл бол ChatGPT билээ.[7] Зарим ажиглагчид ChatGPT болон үүнтэй төстэй програмууд хүний оюун ухааныг орлох, бүтээлийн хулгайг өөхшүүлэх болон буруу ташаа мэдээлэл тараахад нөлөөлж болзошгүй хэмээн санаа зовниж байна.[8][9]
Хятад, Орос, Беларусь, Афганистан, Венесуэл, Туркменистан, Иран, Сири болон Умард Солонгос зэрэг орнуудад уг үйлчилгээнд нэвтрэх эрх хязгаарлагдмал байна.
Эх сурвалж
[засварлах | кодоор засварлах]- ↑ "ChatGPT – ChatGPT-г танилцуулж байна". Татаж авсан: 2022-11-30.
- ↑ "ChatGPT – Шинэчлэлтийн тэмдэглэл". Татаж авсан: 2025-03-28.
- ↑ Роумелиотис, Константинос.; Целикас, Николас Д. (2023). "ChatGPT ба Open-AI загварууд: Урьдчилсан шинжилгээ". Future Internet. 15 (6): 192. doi:10.3390/fi15060192.
- ↑ Кернер, Шон Майкл (2025-01-22). "GPT-4o гэж юу вэ?". Tech Target (Англи хэлээр). Татаж авсан: 2025-06-05.
- ↑ Као, Кимберлей. "OpenAI ChatGPT-д хайлтын систем нэврүүлснээр Google-тэй өрсөлдөх болов". Уол Стрийт Жорнал (Америк-англи хэлээр). Татаж авсан: 2025-06-05.
- ↑ Лин, Беллэ (2025-01-23). "OpenAI-ийн Оператор агент хүнс цуглуулах, зарлагын тайлан гаргах боломжтой болжээ". Уол Стрийт Жорнал (Америк-англи хэлээр). ISSN 0099-9660. Татаж авсан: 2025-06-05.
- ↑ Вейзе, Карен; Метз, Каде; Грант, Нико; Исаак, Майк (2023-12-05). "Цахиурын хөндийг үүрд өөрчилсөн хиймэл оюун ухааны өрсөлдөөн". Нью-Йорк таймс сонин (Америк-англи хэлээр). ISSN 0362-4331. Архивласан огноо 2023-12-11. Татаж авсан: 2023-12-11.
- ↑ Gertner, Jon (2023-07-18). "Wikipedia's Moment of Truth". Нью-Йорк таймс сонин. Эх сурвалжаас архивласан огноо 2023-07-20. Татаж авсан: 2023-07-19.
{{cite news}}: CS1 maint: bot: original URL status unknown (link) - ↑ "ChatGPT гэж юу вэ? Яагаад бид үүний талаар мэдэх ёстой вэ?". ZDNET (Англи хэлээр). 2023-05-30. Архивласан огноо 2023-02-15. Татаж авсан: 2023-06-22.